• slidebg2
    Мэдээллийн технологийн шийдэл нийлүүлэгч

ПРИНТЕРИЙН ХОРНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ

2007 оноос эхлэн Солонгосын Yes Ink брендийн принтерийн хорыг харилцагч байгууллагууддаа нийлүүлж байна.

Бид принтерийн хорыг эх орондоо үйлдвэрлэх, шинэ ажлын байр бий болгох зорилгоор Yes Ink брендийн үйлдвэрлэлийн технологийг судалж, ажилтнуудаа сургалтанд хамруулсанаар 2011 оны 1 дүгээр сард ХОР ШИНЭЭР УГСРАХ, БОЛОВСРУУЛАХ үйлдвэр байгуулж амжилттай ажиллаж байна. Бидний үйлдвэрлэсэн принтерийн хор чанар стандартын тестэд 100%-ын үнэлгээтэй баталгаажсан бөгөөд улмаар 2011 оны 9 дүгээр сарын 1 - ний өдрөөс эхлэн албан ёсоор МАСТЕР ХОР бренд нэрээр хэрэглэгчдэд хүрч байна. МАСТЕР ХОР нь hp, Canon, lenovo, SAMSUNG, XEROX зэрэг дэлхийд нэртэй хэвлэх, хувилах төхөөрөмжүүдэд тохирч хэрэглэгчдийн сайшаалыг хүртээд байгаа билээ. Одоогоор манай үйлдвэр 8 ажилтантай, өдөрт 50-100 ширхэг принтерийн хор үйлдвэрлэх хүчин чадалтайгаар ажиллаж байна.

Дахин боловсруулалт

Бид зах зээл дээр хэрэглэгдэж дуусаад хогийн сав руу хаяж байгаа хорыг буцаан худалдан авч 3 эд ангийг дахин ашиглах, 2 эд ангийг дахин боловсруулж 8 эд ангийг шинээр сольж нунтаг хорны дүүргэлт хийн дахин боловсруулсан хорыг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх юм. Хорыг дахин боловсруулж ашигласнаар хорны өртөг хямдрах, гадагшаа урсах мөнгөний урсгал жилд1,8‐2,2 тэрбум төгрөгөөр багасах, хог хаягдал буурч байгаль орчинд ээлтэй болох юм.

NAME

ДАВУУ ТАЛ

  • Хэмнэлт Үнийн хувьд харьцангуй хямд, мөн дуудлагаар хүргэж өгөх, хэвлэгч хувилагчийн засварлах, цэнэглэх үйлчилгээ, дахин боловсруулалт зэрэг нэмэлт үйлчилгээнүүд нь хэрэглэгч таны цагийг хэмнэж, ажлын бүтээмжийг тань ихэсгэх, зардлыг хэмнэх болно.
  • Чанар Эд ангиудыг шинээр угсарч хамгийн өндөр нийцэл бүхий дүрсний бул нунтаг хорыг ашиглаж байгаа нь хорны гаралтыг илүү жигд тод болгон хорны боломжит хамгийн их хэмжээгээр хэвлэдэг.
  • Худалдан авалтын дараах үйлчилгээ Дуудлагаар хүргэх, бүх төрлийн хэвлэгч, хувилагчийн засвар үйлчилгээ, цэнэглэх, дахин боловсруулалт
  • Хайрцаг, сав баглаа Стандартын дагуу гэрлээс хамгаалсан хар уут, доргилтоос хамгаалсан хийтэй уут мөн өөрийн орны хэрэглэгчдэд зориулсан Монгол тайлбартай хайрцаг / хэрэглэх зааварчилгаа, хадгалалтын горим зэрэг / нь таныг хэрэглэхэд илүү хялбар болгоно
  • Хамтын ажиллагаа Урт хугацааны харилцан ашигтай хамтын ажиллагааг зорилго болгон гэрээт болон байнгын харилцагчиддаа урамшуулалын төрөл бүрийн нөхцлийг санал болгон ажилладаг.
  • Үндэсний үйлдвэрлэл Импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, ажлын байр бий болох,· Монголдоо ахиуц ашгийг үүсч гадагшаа урсах мөнгөний урсгалыг багасгах, байгаль орчны бохирдолыг бууруулах

NAME

ҮЗҮҮЛЭЛТ

  • Үнэ Оригинал хороос 1.7 дахин хямд
  • Хэвлэх хуудасны тоо А4 форматаар 0.5 хувийн дүүргэлттэй стандарт хуудасны тоогоор хэвлэнэ.
  • Хар өнгийн үнэлгээ 1.5-аас дээш
  • Ар дэвсгэрт түрхэгдэх харьцаа 0.08-аас бага
  • Жигд хэвлэлт Анх хэвлэсэн чанаараад дуустал хэвлэнэ.
  • Баталгаат хугацаа 1 жил

Ирээдүйг хамтдаа бүтээцгээе!Ирээдүй өөд хамтдаа хөгжицгөөе!